Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
/ 2024 оны 03-р сарын 11-нээс 2024 оны 03-р сарын 20-ны өдрийг хүртэл /
Температур: Агаарын дундаж температур Сайншанд, Мандах, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Иххэт сумдын нутгаар 0.1-3.5 градус хүйтэн, бусад нутгаар 0.0-3.2 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дунджаас 2.0-6.0 градус дулаан байлаа. Үнэмлэхүй их температур өдөртөө Замын-Үүд, Улаанбадрах сумдын нутгаар +19 градусаар дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Иххэт суманд -15 градус хүйтэн байв. Хөрсний гадаргын дундаж температур Дэлгэрэх, Иххэт сумдын нутгаар 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-7 градус дулаан, үнэмлэхүй их температур өдөртөө Замын-Үүд сумын нутгаар +29 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Иххэт сумын нутгаар -17 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт хоногт Сайншанд, Иххэт сумдад 0.0 мм хур тунадас орлоо. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай (ОЖД) харьцуулахад: Нийт нутгаар дунджаас бага хур тунадастай байлаа.
Салхи: 10 хоногийн салхины хамгийн их хурд Хөвсгөл суманд 23 м/с, Сайншанд суманд 21 м/с, Замын-Үүд Эрдэнэ сумдад 18 м/с, Мандах суманд 15 м/с, Өргөн суманд 16 м/с, Алтанширээ, Улаанбадрах сумдад 14 м/с, Дэлгэрэх суманд 13 м/с, Айраг, Хатанбулаг сумдад 12 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 2-7 өдөр байна.
Цасан бүрхүүлийн байдал: Энэ 10 хоногийн хээрийн цасны хэмжилтээр, цасны дундаж зузаан Иххэт суманд 3 см, Дэлгэрэх суманд 1см-аас бага байна. Цасны бүрхэц Иххэт сумын нутгаар 5-9 балл, Дэлгэрэх сумын нутгаар 1-4 баллын цасан бүрхүүлтэй байна. Цасны дундаж нягт Иххэт суманд 0,27 г/см3 байна. МАА-н үйлдвэрлэлд: Нийт нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх мал оторлох, ажил явагдаж байна.
Зудын нөхцөл байдал: Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдлыг үнэлгээ хийхэд Иххэт сумын нутгаар “төмөр буюу мөсөн зуд” Дэлгэрэх, Айраг, Даланжаргалан сумдын нутгаар “цагаан зуд” Өргөн сумын нутгаар “цагаанаар зудархуу” бусад нутгаар хэвийн байна.